Monday, March 24, 2008

Хэрүүлч гэдэг мэргэшил

Энэ хүмүүс чэн одоо юун ч их үзэл бодол, байр суурь гэж сүржигнэдэг болсым дээ. Манийн үед бол бүгд адилхан хувцас өмсөж, ленин багшийн сургаалиар торнисон юмдаг. Тиймдээ ч хэрүүл маргаан хийгээд сүйд болж байсанаа санадаггүйм. Харин одоо бол хаа сайгүй л тэмцэл шуугиан дэгдээсэн, хэрэгт дуртай хэрээ гомбын үр ач зээ нар...за тэр илүү дутуу юм ч яаху.

Эр, эм гэдэг хоёр хүйсийн талаар ярилцы. Бурхан эхлээд адмыг бүтээчихээд дараа нь түүнд зориулж Еваг бүтээсэн гэдэг. Үнэн ч бай худал ч бай бурханы хэлсэн үг л бол бурханы хэлсэн үг... Тэхээр Гоожуурын уншигч эрчүүд ээ. Бурхан та нарт зориулж дахиад нэг адамыг бий болгогүй шүү. Харин Молигынхоон Евад зориулж чамайг хийгээгүй гэдгийг хэлчмээрээнэ. Та нар явж явж эсрэг хүйстэнтэйгээ тааралдуул эгнэ сайтуудаар ордог, дэмждэг энэ тэрээ нууж яваарай. Заа тэгээл миний үзэл бодол, би энэ тэр гээд худлаа томроод байхын бол чамдаамтай хувцас, хиртэй хэдэн бандаашаа чирээл өвгөнтийн хөндий, эмгэнтийн лангуундаа буцах нь байна. Хэрүүл гэдэг зүйлээр хэт мэргэшүүл чамд захын жорлонд мөнгө хураагч, автуусны кондууктор эсгүүл хүнд дэглэмтэй шоронгийн харгалзагчаас өөр ажил олдогүй гэж мэд. өөрөөр хэлүүл нөгөө хүүхний бөгс ширтэж, эрийн өмдөн доторхыг таадаг цаг чинь дуусгавар болж талхны булан олж мэрэхийн төлөө олон амьтны хараал иднэ гэсэн үг. Эмэгтэй хүн ч яаху угийн хэрүүлч, төрөлхийн үглээ яншаа гэдийн байна лээ. Яаху наад ам чэн ангалзаад болку бол бохь олоод зажилчаач. Бүр новшийн юмаа ярих гээ загатнаад болдоггүй юм бол садар үгтэй хииип хоооп дуу дулаач дээ.


Өмхий хүрэнгийн бөгсөнд толгойгоо шургуулж байхад нөгөөх нь унгацан аятай манарсан хүмүүсээс үнэндээ залхжийна. Хэрүүлчээр мэргэшсэн хүмүүс олшроод байвуул хэрүүлч бэлтгэх дамжаа нээдэг ч юм бил үү...

2 comments:

Wolf said...

Ленин багшийн сургаалиар торнисон гэчихээд шууд бурханы үг дамжуулаад эхэлдэг юм бна.Баруун зүүн жигүүрээс эр эм тулах гэж бхад үзэгчдийг үймүүлээд бх юм.Хэхэхэхэхэ .За тэгээд хэрүүлчийн дамжаа чинь төлбөртөй юмуу гсн? :)))

duliimaa said...

хэхэ... Энэ баагий Гоожуур, Молиго гэсэн 2 хэрүүлч юмны голоор орж байгаад алуулах гэж байгаам...