Wednesday, May 7, 2008

Гацартаа нусаа наасан бацкаануудаа баяртай



Яагаав цэцэг татлага болоод энд тэндгүй үймэлдэж байна. Ээжүүд нь ганц хуу хүүгээ цэрэгт алдчихгүй гэсэндээ хамаг л аргаа шавхаж, байдаг хэдээ барж байна цаана чинь. Манай цэрэгт яваад ямар л олиг байхав дээ. Эхнээсээ нэг нэгийгээ алаад, айлын ганц хүүг тахир дутуу болгодог хойно доо. Амьдралын бололцоо тааруухан, танил тал багатай, за дээрээс нь сурах боломж олдохгүй ажил хийгээд гэрийнхнийгээ тэжээх гэж зүтгэж яваа хэдийг нь эр цэргийн алба дуудах нь тэр. Ард түмнийг маань нэг сайхан амьдруулчихсан юм шиг л улсынхаа төлөө гээд л авч одно. Улсын төлөө яваад ирэхэд нь эцэг эх нт өлсөөд үхчихсэн байвал төр нь лав хайхрахгүй. Аан сайн хүү, улсынхаа төлөө цэрэгт мордсым, одоо бид чамд ажлын байр олж өгнө өө гэж хэлнэ гэвэл битий гоьд. Энд бичсэнчлэн та нар нусаа гацартаа наана биз. http://salaavch.blogspot.com/2008/03/blog-post_24.html

Сүүхэйтэн шиг хэд нь эр цэргийн албанаас зугтах хэрэгтэй. Бүтэн жил тэнд дарлуулж, хөлдсөн баасан дээр мөлхөөд, боолчлогдоод ирэхэд чинь хаыртай дуртай, хагацаж салахгүй гээд байсан хүүхнүүд чинь аль хэдийнээ нэг баян эрийн өвөрт ороод хэвтцэн байна. Тэгээд тэнд чамд сайхан байна гэвэл бүү горьд. Энд голоод дангаар нь иддэггүй байсанх талхан дээрээ зодоон цохион хийнэ. ээ дээ ямар ч гутамшигтайв дээ. Эрчүүд ээ гэж. Эх нь бол яахав айдагаа авдартаа хийсэн. Дээхнэ үед бол одоогийнх шиг хавирга, ууц нуруугий нь хуга цохиогүй байж.

ай залуус минь та нарыг цэргийн албанаас зугт л гэж захимаар байна даа...

1 comment:

Wolf said...

Хэхэхэ ширээн дээрээ цэцэг нтр тавьчихсан нэгнийх нь төрсөн өдөр болсон юм бх даа.